images

Ш.Энхийн-Одын баг Портлэнд их сургуулийн багийг хожлоо


   Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ийн хасагдах шатны тоглолт болж байна. Тус лигийн “San Francisco Dons” багт Ш.Энхийн-Од тоглодог бөгөөд өчигдөр “Portland Pilots” багтай тоглож 72:53 онооны харьцаатай хожлоо. Уг тоглолтод манай тамирчин хоёр удаа гурваас, дөрвөн удаа чөлөөт шидэлтээс гоол оруулж 10 оноо авсан байна. Мөн самбараас дөрөв, ашигтай дамжуулалт дөрөв хийж, нэг удаа хааж, нэг удаа бөмбөг тасалсан амжилттай тогложээ. Энэ тоглолтод тэрбээр гарааны тамирчдын нэг болж 27 минут буюу талбайд хамгийн удаан тоглосон хоёр тамирчны нэг болж, авсан оноогоороо багтаа дөрөвдүгээрт жагсав. Тэдний дараагийн учраа нь “Gonzaga Bulldogs” ажээ. Тус баг энэ улиралд баруун бүсдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол “San Francisco Dons” ард нь буй. Мөн тэд өмнө нь хоёр удаа учраа таарч “Gonzaga Bulldogs” хожжээ. Өнгөрсөн хугацаанд Ш.Энхийн-Одын баг 23 хожиж, ес хожигдсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.