images

Дорнод аймагт 300 хүүхдэд шүдний үзлэг, эмчилгээ хийв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-15


     Дорнод аймгийн Халхгол сумын 300 гаруй хүүхдэд шүдний үзлэг, эмчилгээ хийжээ. Энэ ажлыг JCI байгууллагын Дорнод дахь салбарын "Save smile" төслийн хүрээнд хийсэн бөгөөд энэ оноос хэрэгжиж буй шинэ төсөл аж. Төслийн баг энэ сарын 11-ний өдөр Халх гол суманд "Таван ухаан" хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоотой хамтран сумын ЕБС-ийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үзлэг хийжээ.  Үзлэгийг “Таван ухаан" шүдний холбооны эмч нар бүтэн нэг өдрийн турш  үнэ төлбөргүй хийж, 45 хүүхдэд шаардлагатай долоон төрлийн эмчилгээ хийсэн байна.

     Мөн тус сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын тоног төхөөрөмж буюу "Шүдний Бор" машины холболтыг хийн, зөвлөмж үзүүлснээр “Шүдний кабинет” ашиглалтад оржээ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет нь шаардлагатай техник хэрэгсэлтэй болсон хэдий ч боловсон хүчний дутагдалтай байгаагаас  болж, иргэд шүдний эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа авах боломжгүй  байсан аж. Харин энэ сараас эхлэн шүдний эмчтэй болж, “Шүдний бор машин”-аа ажиллагаанд оруулснаар  шүдний кабинет хэвийн ажиллаж эхэлсэн нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.