images

Орхон аймагт өвлийн спортын наадам болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-15


     Ирэх жилийн өвлийн спортын 16 дугаар их наадам, хүүхдийн спортын долдугаар наадмыг зохион байгуулах албан ёсны эрхийг Орхон аймаг авчээ. Тус наадмыг орон нутагт зохион байгуулах эрхийг Биеийн тамир, спортын улсын хорооноос олгодог бөгөөд тус сонгон шалгаруулалтын төсөлд Баянхонгор аймаг мөн оролцсон байна. Үүний дагуу ажлын хэсэг өнгөрсөн сарын 7-нд Орхон аймагт ажиллаж, өвлийн спортын барилга байгууламж, зам, талбайн орчин, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал зэрэгтэй танилцаж, наадмыг зохион байгуулах газраа товложээ. Орхон аймаг өвлийн наадмыг зохион байгуулахаар тэшүүрийн 400 метр мөсөн зам тавих, хоккейн талбайн мөс тавих, цанын (уулын, гүйлтийн, сноубординг) зам тавих   ажлаа эхлүүлжээ.

    Тус аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр улсын чанартай 10 гаруй тэмцээнийг 2003 оноос хойш зохион байгуулсан туршлагатай юм. Тухайлбал, 2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн, 2013, 2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.