images

Япон улс 109 мянган долларын тусламж үзүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-15


    Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар өчигдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Тус гэрээнд Япон улсын Засгийн газраас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд дурангийн мэс заслын аппарат нийлүүлэхэд шаардагдах 109,415 ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Налайх дүүрэгт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Тухайлбал Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгын ажил, ухаалаг зургаан худгийн барилгын ажил зэргийн санхүүжилтийг олгож байв

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.