images

Шатрын бодлого бодолтын ДАШТ-д Монголоос ах дүү хоёр оролцож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-15


    Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад болж байна. Тус тэмцээнд дэлхийн 38 орны 248 тамирчин оролцож байгаа аж. Манай улсаас Их мастер,  дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүн, Дэлхийн шатрын холбооны мастер, бодлого бодолтын мастер С.Чингүүн хэмээх ах дүүс оролцож байна. Ах С.Билгүүн нь шатрын бодлого бодолтын ДАШТ-д өмнө нь нэг түрүүлж байсан бол дүү нь анх удаагаа оролцож байгаа гэнэ. Тэд өчигдрөөс эхлэн 19-нийг дуустал зургаан төрлийн тэмцээнд оролцох юм байна. Шатрын бодлого бодолт гэж хөлөг дээр төрөл бүрийн нүүдлийн бодлого бодох, шинээр зохиохыг хэлдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.