images

Монголын баг ААШТ-ий урьдчилсан нэгдүгээр шатанд шалгарлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-15


    2025 оны Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны D хэсгийн тоглолт Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тоглолт 11 дүгээр сарын 10-14-ны хооронд болж хэсгийн аваргын төлөө Монгол, Тайландын баг тунаж үлдсэн юм. Ингээд Тайландын баг 109:105 онооны харьцаатай манайхыг ялснаар D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын баг хоёрдугаар шатанд шалгарлаа. Энэ гурван улсын баг өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт болсон тэмцээнд С хэсгээс шалгарсан Гуам, Хонконгийн багтай нийлж F хэсэг болох юм. Хоёрдугаар шатны тоглолтууд ирэх оны 2 дугаар сард мөн манай улсад болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.