images

Японд ажиллах хүсэлтэй иргэдийн цахим өдөрлөг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Япон улсад ажиллах хүсэлтэй гадаад иргэдэд зориулсан “Гадаад хөдөлмөр эрхлэлтийн яармаг-2022” цахим өдөрлөг энэ сарын 26-27-нд болно. Тус өдөрлөгт иргэд Зүүмээр оролцож, Японд буй ажлын байруудтай танилцах юм. Японы цагаар 11-19 цаг, Монголын цагаар 10-18 цагийн хооронд үргэлжлэх арга хэмжээнд тус улсын ажил олгогч компаниуд оролцон, ажил хайгч иргэдийн асуултад хариулт өгч ярилцана. Японы Цагаачлалын алба тус арга хэмжээг ивээн тэтгэж, сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд өдөрлөгт оролцох хүсэлтийг урьдчилан info-tokuteiginou.com гэсэн цахим хаягаар хүлээн авч, түүний дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг эргээд илгээх гэнэ. Мөн сувилахуйн тусламж үйлчилгээний салбар, барилгын үйлдвэрлэл, далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл, материал үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар, агаарын тээвэр, орон байрны бизнес, загасны аж ахуйн салбар дахь ажлын байрнуудын талаар мэдээлэл өгөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.