images

Шилдэг 100 оюутан тэтгэлэг хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     "Голомт" банк  шилдэг 100 оюутныг шалгаруулж, тэтгэлэг олгожээ. Гурван шатны сонгон шалгаруулалтын дүнгээр МУИС-ийн 37, Санхүү эдийн засгийн сургуулийн 31, ШУТИС-ийн 9, АШУҮИС-ийн долоон оюутан болон бусад сургуулийн 16 оюутан тус бүрд тэтгэлэг олгожээ. Уг тэтгэлэгт хөтөлбөр 2003 оноос хэрэгжиж, 1800 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд шалгаруулалтад дотоодын их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцдог байна. Мөнгөн тэтгэлгээс гадна мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага, цагийн ажил хийх, "Голомт" банканд ажиллаж боломжийг  ч мөн олгодог аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.