images

Маргааш дэлхийн хүн ам найман тэрбум болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     НҮБ-аас өнгөрсөн зун “World Population Prospects 2022" тайланг танилцуулахдаа дэлхийн хүн ам энэ онд найман тэрбумд хүрнэ хэмээн зарлаж байсан билээ. Тэгвэл уг тооцооллоор маргааш буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам найман тэрбумд хүрэх юм. НҮБ-аас тус мэдээллийг олон нийтэд өгөх үеэрээ “Дэлхийн хүн ам найман тэрбум болоход хоёр жил шаардлагатай байсан. Энэ онд найман тэрбумд хүрлээ. Дахин нэг тэрбумаар өсөхөд 15 жил шаардагдана” гэжээ. Мөн өмнө нь дэлхийн хамгийн их хүн амтай улс Хятад байсан бол өдгөө Энэтхэг улс тэргүүлнэ гэжээ. Энэ оны байдлаар дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Ази тивд амьдарч байгаа ажээ. Зарим судлаачид хүн ам өссөөр байх нь өлсгөлөнд нэрвэгдэх, хоол хүнсний нөөц шавхагдах гол шалтгаан гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа бол нөгөө нэг хэсэг нь, хүн төрөлхтний хэрэгцээг хангах нөөц дэлхийд бүрэн бий, хамгийн гол нь баян ядуугийн ялгаа, баялгийн тэгш бус хуваарилалт тэнцвэрийг алдагдуулж байна гэж үздэг. Дэлхийн хүн амын дундаж наслалт 2019 онд 72.8 болсон нь 1990 оноос хойш 9 жилээр ахисан хэрэг юм. Цаашид хүн амын өсөлтөд нас баралтыг бууруулах арга хэмжээг голлож барьснаар 2050 онд дэлхийн дундаж наслалт 77.2  болох төлөвтэй болж иржээ. Гэсэн хэдий ч 2021 онд буурай хөгжилтэй орны иргэдийн дундаж наслалт дэлхийн дунджаас долоон жилээр хоцорч байна.   

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.