images

Б.Болдсайхан эмч Японд үзлэг хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Зүрхний эмч Б.Болдсайхан энэ сарын 18-нд Япон улсыг зорихоор болжээ. Тэрбээр 24-нийг  хүртэл Токиогийн “Tobu” зочид буудалд байрлаж, тус хотын их сургуулийн эмнэлэгт хавдрын шинжилгээ хийлгэх гэж байгаа тухайгаа цахим хуудсандаа хуваалцсан байна. Энэ үеэр Токио орчимд байдаг, бие нь өвдсөн ч эрүүл мэндийн даатгалгүйн улмаас асуудалтай байгаа монголчуудыг үнэгүй үзүүлж, зөвлөгөө авах боломжтойг дуулгажээ. Япон, Солонгос болон бусад оронд буй монголчуудаас Б.Болдсайхан эмчид утсаар зөвлөгөө авах тухай хүсэлт их ирдэг аж. Японд үзлэг хийх, зөвлөгөө өгөх цаг нь оройн цагаар таарч байгаа бөгөөд удахгүй дахин цагийн хуваарь гаргаж, цахим хуудсаараа мэдээлэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.