images

Сайншандын тахианы аж ахуй аймгийнхаа өндөгний хэрэглээний 60 хувийг хангаж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-14


     Дорноговь аймгийн төв Сайншандад энэ оны 3 дугаар сард үүдээ нээсэн тахианы аж ахуй “Шанд Эгг” нэрийн өндөг зах зээлд нийлүүлдэг. Тус ферм автомат буюу хөдөлгүүрийн тусламжтай төмөр рельс зам гүйж тахианы тэжээлийг өгдөг, сангас цэвэрлэдэг тусгай системтэй аж. Мөн сангасаа дулааны аргаар дахин боловсруулж бордоо болгодог байна. Нийт 70 мянган тахиа үржүүлэх боломжтой тус аж ахуй анх 10 мянган өндөглөгч тахиатай үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тэд аймгийнхаа өндөгний хэрэглээний 60 хувийг хангаж байна. Тус тахианы аж ахуйг “Мөрөөдлийн говь” компани 650 сая төгрөгийн өртгөөр байгуулсан аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.