images

Монголын Ганнам стайл энэтхэг хүний нүдээр

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Нью-Йоркт төвтэй дэлхийн 32 оронд салбартай “Condé Nast Traveler” аяллын сэтгүүлд Энэтхэгийн аялагч Сантош Ожха Монголоор аялсан аян замын тэмдэглэлээ хуваалцжээ. Тэрбээр Голланд, Итали, Францын аялагчидтай нэг баг болон говиор аялсан аж. Улаанбаатар, Орхоны Хөндий, Хустайн нуруу, Өмнөговь аймаг гэсэн маршрутаар явсан бөгөөд сумын наадам үзсэн гэнэ. Сумын наадам дээр морьд бариандаа орохыг хүлээх зуурт нэгэн залуу морио ташуурдан давхиж яваа юм шиг бүжиг хийсэн нь “Ганнам стайл”-ын бүжигтэй адилхан санагдсан хэмээжээ. Сантош Ожха амттай ингэний сүү, сүүтэй цай, бүр “Чингис хаан” архи уусан талаараа бичжээ. Мөн тэнгэрт од харвахыг хараад нүдээ аньж хүслээ шивнэчхээд гэртээ орж унтахдаа Хонгорын элсэн дунд малчин Баатарыг тэмээндээ мордохыг харж байна хэмээн зүүдэлсэн гэнэ. Аялагчид Өмнөговиор аялахдаа тэмээчин Баатарынд байрлаж, хоёр бөхтэй тэмээ харсан тул ийн зүүдэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.