images

10 баримт: Л.Туруунаагийн амжилт

Б.Бадамзул

10 баримт

2022-11-14


  1. 1. Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй пара жүдо бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн -70 килограммын жинд Л.Туруунаа 2. мөнгөн медаль хүртэв.
  2. 2. Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Туркийн тамирчин Исмир Таскинтай барилдаж иппон үнэлгээгээр ялагдсан.
  3. 3. Ийнхүү пара жүдо бөхийн ДАШТ-ий Монголын анхны медалийг Л.Туруунаа хүртэж түүхэн гавьяа байгууллаа.
  4. 4. Хараагаа алдснаас хойш буюу 2012 оноос жүдо бөхөөр хичээллэсэн бөгөөд 2013 оны Монголын бүх ард түмний 13 дугаар их наадмын жүдо бөхийн 63 килограммын жинд барилдаж мөнгөн медаль хүртжээ.
  5. 5. 2014 оны Инчоны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 63 килограммын жинд хүрэл медаль авсан.
  6. 6. 2015 оны пара жүдо бөхийн Сөүлийн наадамд 63 килограммын төрөлд барилдаж шагналт долдугаар байрт шалгарчээ.
  7. 7. 2017 оны Ташкентын дэлхийн цомын тэмцээнд мөн 63 килограммын жинд барилдаж шагналт тавдугаар байрт шалгарчээ.
  8. 8. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Пара жүдо бөхийн нээлттэй тэмцээнд 78 килограммын жинд барилдаж түрүүлсэн байна.
  9. 9. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард болсон Монголын бүх ард түмний 15 дугаар их наадмаас алтан медаль хүртжээ.
  10. 10. Тэрбээр 1988 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн, өдгөө 34 настай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.