images

Монголын боксчид Азийн аваргаас 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэй, эрэгтэй шигшээ тулаанууд болж, аваргуудаа шалгарууллаа. Иорданы нийслэл Амман хотноо 11 өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчид  2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тус тэмцээнд 30 орны 320 эмэгтэй, эрэгтэй боксчид өрсөлдсөн байна. Эмэгтэйчүүдийн 60 килограммын жинд залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ өөрөөсөө 13 эгч, Солонгосын тамирчин, Ази тивийн хошой аварга О Ён Житэй аваргын төлөө хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 килограммын жинд Б.Буяндалай мөнгө медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн дөрвөн жинд Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн жинд Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.