Үндэсний статистикийн хороо: Монголд 98 жил
Чихэнд чимэгтэй
2022-11-11
Өнөөдөр Үндэсний статистикийн хорооны 98 жилийн ой тохиож байна. Энэ тухай 10 баримт.
1. Манай улс 1924 онд хүн амынхаа, бүртгэл статистикийг анх удаа зөв тооцоолж чадсанаар статистикийн байгууллага бий болох эхлэл тавигджээ.
2. Тухайн үеийн Дотоод яамны дэргэд “Тоо бүртгэлийн хэлтэс” нэртэй зургаан хүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
3.Системийн үндсэн 320 гаруй албан хаагч, үүнээс гадна салбарын 2000 гаруй албан хаагч үйл ажиллагаанд оролцдог.
4. Ажилчдын дийлэнх хувь нь статистикч, эдийн засагч мэргэжилтэй аж.
5. Нийт ажилтны 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
6. Монгол Улсын Статистикийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 1997 онд шинэчлэн найруулсан бөгөөд үүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн хүрээнд Үндэсний статистикийн хороо 48 үндсэн үзүүлэлтээр албан ёсны статистикийн мэдээллийг гаргадаг.
7. Одоогоор тус хорооноос 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жил гэсэн хугацаагаар статистик мэдээлэл гаргаж байна.
8. Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ын үнэлгээгээр 2019 онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхын ерөнхий дундаж оноо 91.1 болж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр байна.
9. Олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг тодорхойлолтоор “Статистик нь нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, танилцуулахтай холбоотой шинжлэх ухаан юм” гэж тодорхойлжээ.
10. Харин манай улсад статистик гэдэг тодорхойлолт нь нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон илрэлийг чанартай нь холбон, тэдгээрийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой орон зай, цаг хугацаанд судалдаг шинжлэх ухаан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.