images

Хөвсгөлийн сэтгэлзүйчид хүүхдийн төлөө хүчээ нэгтгэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-11


     Хөвсгөл аймгийн хэмжээнд 20 сэтгэлзүйч төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа ажээ. Тус аймгийн засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран тэдгээрийг баг болгон нэгтгэхээр болжээ. Учир нь Хөвсгөл аймагт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, амиа хорлох зэрэг асуудал өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хүүхэд залуучуудад мэдээлэл өгч ажиллахыг сэтгэлзүйчдийн багт үүрэг болгосон байна. Уг баг урт хугацааны төлөвлөгөө гаргаж, аймгийн төв болон сумдын хүүхэд, залуучуудад үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.