АНУ-ын ЭСЯ: 7488 долларын цалинтай үйлчлэгч ажилд авна
Чихэнд чимэгтэй
2022-11-11
АНУ-аас Монголд суугаа ЭСЯ үйлчлэгчийн ажилд хүн шалгаруулж авахаар зар гаргажээ. Жилийн 7488 долларын цалинтай энэ ажилд цэвэрлэгээний ажлын дор хаяж нэг жилийн туршлагатай, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, түүний аюулгүй хэрэглээний талаар ойлголттой, шошгон дээрх зааврыг нь ойлгох чадвартай, бүрэн дунд боловсролтой, англи хэлний зохих мэдлэгтэй хоёр хүн ажилд авах аж. Арьсны өнгө, шашин шүтлэг, угсаа гарвал, нас, хүйс, улс төрийн үзэл баримтлал, гэр бүлийн байдал, бэлгийн чиг хандлагыг шалгуур болгохгүй гэдгээ уг зард тухайлан заасан байна. Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу долоо хоногийн таван өдөр найман цагаар ажиллах бөгөөд 7488 долларын цалинг хуваавал энэ нь сарын 624 доллар буюу монгол мөнгөөр 2 сая 120 мянган төгрөг, өдрийн 28.8 доллар (98 мянган төгрөг) болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.