Сан Франциско: Монгол маркийн үзэсгэлэн АНУ-д анх удаа
Чихэнд чимэгтэй
2022-11-11
Сан Франциско хот дахь Монгол улсын Ерөнхий консулын газарт Чингис хааны мэндэлсний 860, Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан ба Монгол” шуудангийн маркийн үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд Монголын түүхэн 29 сэдвээрх 110 нэрийн марк, соёл, уламжлал, байгаль, бэлгэдэл, ховор ан амьтан, хоёр улсын дипломат харилцаа зэрэг сэдэвтэй 42 марк гаргасныг Америк дахь монголчууд болон марк сонирхогч америк иргэд ихээхэн сонирхсон байна. Тиймээс тэндхийн монголчууд уг үзэсгэлэнг Америкийн бусад хотуудад гаргахыг хүсчээ. Энэ нь тус улсад гаргасан анхны монгол маркийн үзэсгэлэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.