images

Өмнөговьд өвлийн хүлэмжнээс ургац авч эхлэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-11


    Өмнөговь аймгийн Булган суманд өвлийн хүлэмж анхны ургацаа авчээ. Тус сумын зургаан иргэн хүлэмжийн үйл ажиллагааг хамтран эрхэлдэг бөгөөд одоогоор улаан лооль, өргөст хэмх, чинжүү зэрэг нарийн ногоог тариалж, ургацаа хурааж аваад байгаа гэнэ. Булган сум нь газар тариалан  түлхүү хөгжсөн, амтат улаан лоолийг улсад нийлүүлдэг гэдгээрээ илүүд танигджээ. Энэ ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас дэмжлэг авч хийснээр өвлийн саруудад ч тус сумын брэнд улаан лооль хүлэмжнээс шууд хэрэглэгчийн гарт очих боломж бүрдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.