images

Онон голд 209 метр төмөр бетон гүүр ашиглалтад орлоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-11


    Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс зүүн хойш Онон гол дээр төмөр бетон гүүр барьж, ашиглалтад оруулжээ. Хуучин шар усны үер болон цөн түрэлтэд эвдэрсэн модон гүүр байсныг ийнхүү шинэчилсэн байна. Онон гол нийтдээ 160 орчим километр газрыг хамран урсдаг бөгөөд тус гүүр нь 209 метр урт  юм. Гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ. Тус гол Ононгийн заставын хилчид болон жуулчдын гол зам болдог бөгөөд 60 гаруй малчин өрх голоор нааш цааш тогтмол зорчдог байна. Уг гүүрний барилга угсралтын ажлыг улсын төсвийн 6.3 тэрбум төгрөгөөр “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.