images

Өмнөговьд хуванцар хог боловсруулах үйлдвэр барина

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-11


     Өмнөговь аймагт хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум 328 сая төгрөгөөр хуванцар худалдан авч, 200 сая төгрөгийн хаягдал хуванцарыг бөмбөлөг болгох төхөөрөмжийг үйлдвэртээ авчраад байна. Мөн хуванцар хог хаягдлыг угаах шугам болон хашаа хийх тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлаж, гүйцэтгэх компанитайгаа гэрээ байгуулсан аж. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Өмнөговь аймагт тарьсан мод болон булгийн эхийг хамгаалах хашаа, малын хашаа зэргийг хийх үйлдвэр дагаж байгуулагдах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.