images

Сүхбаатар аймгийн "Оны шилдэг уншигч"-ийг шалгаруулав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-12-25


 Сүхбаатар аймгийн номын санч В.Энхтуяагийн санаачлагаар "Оны шилдэг уншигч" шалгаруулах уралдаан гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдааныг "Судар эгшиглэн" төслийн сайн дурын гишүүд иргэдийг номтой нөхөрлүүлэх, номд шимтэхийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, номоор дамжуулж өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах зорилготойгоор зохион байгуулжээ. Уралдаанд оролцогчид Монголын болон дэлхийн түүхэн, сонгодог уран зохиолоос 20 ном уншин түүгээрээ тэмдэглэл хөтөлсөн бөгөөд энэ жилээс харааны бэрхшээлтэй иргэд цахим болон аудио ном уншиж оролцсон байна. Мөн уралдааны хамгийн ахмад оролцогч 83 настай буурай байсан бол хамгийн бяцхан оролцогч нь 4 настай байсан талаар зохион байгуулагчид манай сайтад мэдээллээ. Түүнчлэн энэ жилийн оролцогч багачууд 20 номоо англи хэл болон монгол бичгээр нь уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн байна. Оролцогчдын хүрээ ч мөн өргөжиж Улаанбаатар хот болон Өвөрхангай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгаас уралдаанд оролцжээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумдынхан сум нийтээрээ оролцсон ажээ. Ингээд “Судар эгшиглэн” төслийн энгэрийн тэмдэг, сэтгүүлийг хэвлэн гаргаж оролцогч нарт хүргэж түгээсэн байна. Сонирхуулахад, төслийг орон нутгийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн Н.Ганибал гурван жилийн турш ивээн тэтгэж санхүүжүүлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.