images

10 баримт: Б.Мөнхчимэг

Н.Ариунсайхан

10 баримт

2023-12-25


Дэлхийд хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй миссийн тэмцээнүүдийн нэг “Эх дэлхийн мисс-2023” тэмцээн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 22-ныг хүртэл Вьетнам улсад болж өндөрлөлөө. Бүтэн сарын турш 84 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж, эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Батжаргалын Мөнхчимэгийн талаарх 10 баримтыг хүргэж байна.

1. Байгаль орчноо хамгаалах уриалгыг дэвшүүлдэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголын гоо бүсгүйчүүд 2010 оноос хойш оролцож байгаа билээ. Энэ жилийн төлөөлөгч “Монголын мисс 2018” тэмцээний ялагч Б.Мөнхчимэг байв.

2. “Дэлхийн мисс-2023” тэмцээний 12 дахь өдөр Вьетнамын Хо Ши Мин хотод 15000 хүнийг хамарсан олон улсын марафон болоход монгол бүсгүй Б.Мөнхчимэг эхний аравт барианд орж алтан медаль хүртсэн байна. Мөн тэрбээр нийгмийн сүлжээн дэх "Шилдэг дүр төрх"-ийг тодруулах санал асуулгын шилдэг тавд шалгарчээ.

3. Б.Мөнхчимэг “Miss International” тэмцээн 2018 онд Японы Токио хотод болоход 76 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж байсан туршлагатай. Тус тэмцээнд байр эзлээгүй ч эх орныхоо нэрийг өндөрт гаргаж чадсан юм. 

4. Түүний хувьд 2017 оны хоёрдугаар сараас "Андра модель" агентлагт загвар өмсөгч, тайзны алхааны дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус академийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.

5. Улаанбаатар хотод төрж өссөн, өдгөө 27 настай тэрбээр химийн инженер мэргэжилтэй юм.

6. Химийн инженерийн бакалаврын зэргээ 2014-2019 оны хооронд "Шинэ Монгол технологийн коллеж"-ид хамгаалжээ.

7. Улмаар 2017 онд “L'hamour” компани, 2018 онд "Говь" компанид тус тус хоёр сарын хугацаанд химийн инженер мэргэжлээрээ дадлагажсан байна.

8. Б.Мөнхчимэг фитнес, байт харваа, бокс, балетаар хичээллэдэг авьяаслаг нэгэн юм.  

9. Тэрбээр хоёр ах, хоёр эгч, дүүтэй өнөр өтгөн айлын охин. Биеийн өндөр нь 175 см.

10. Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд санхүүгийн удирдлагын мэргэжлээр суралцдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.