images

Баянхонгор аймгийн барилгын компани хоёр дахь жилдээ ажилтнуудаа байраар шагнав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-12-25


    Баянхонгор аймагт барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй "Хаш гоёо" компани шинэ оны босгон дээр гурван ахмад ажилтнаа 1-2 өрөө байраар шагнажээ. Тус компани 2022 онд мөн гурван ажилтнаа 2-3 өрөө байраар урамшуулж байсан бөгөөд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд түүнээс өмнөх онуудад дөрвөн ажилтандаа байр, дөрвөн ажилтандаа хашаа, хашааны газар болон мөн дөрвөн ажилтандаа автомашин тус бүр олгож байсан аж. Баянхонгор аймгийн шилдэг татвар төлөгч, орон нутгийн шилдэг бүтээн байгуулагч гэгдэх тус компани эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга гээд орон нутгийнхаа гол бүтээн байгуулалтад оройлон оролцож байна. Тухайлбал, 2019 онд Баян ойт” цогцолбор сургууль, 2016 онд Цагдаагийн газрын барилга, 2020 онд “Номундалай” цогцолбор сургууль, 2019 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2020 онд Татварын хэлтсийн барилгыг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. “Хаш гоёо” компанийн гүйцэтгэх захирлаар Э.Мөнхдалай ажиллаж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.