images

Увс аймгийн нутгаас нэн ховор жороо тоодог шувуу олдов

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-11-30


   Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид энэ сарын 16-нд Сагил сумын Улаан хотгор гэдэг газраас "Улаан ном"-д орсон ховор шувуу жороо тоодог (Chlamydotis macqueenii Gray) олжээ. Тэдний олсон жороо тоодог нь Тувагийн Шувуу үржүүлгийн төвийнхөн есдүгээр сард барьж аваад биед нь камер суурилуулсан шувуу байсан гэнэ. Гэвч шувууг байгальд буцаан тавих үед төөрч бээрсэн байсныг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрынхаа захиргааны дулаан байранд өвөлжүүлэхээр болж, зэрлэг амьтан хамгаалах олон улсын стандартын дагуу тэжээж байна. Тус хамгаалалтын газрын захиргаа өнгөрөгч тавдугаар сарын 12-25-ны өдрүүдэд Увс нуурын дархан газрын Торхилог, Тэсийн голын байгалийн нөөц газрын Нарийны хөдөөд ОХУ-ын Тува, Францын судлаачидтай хамтран хонин тоодог шувууны тоо толгой, тархац нутгийг тогтоох, жороо тоодог шувуу тэмдэглэх судалгаа хийсэн билээ. Тухайн үед зуу гаруй хонин тоодог бүртгэсэн ч жороо тоодогтой огт таараагүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.