images

Дорноговь аймаг робот бүтээх улсын хэмжээний тэмцээн зохиов

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-11-30


   Дорноговь аймгийн ЗДТГ, Боловсролын газар тэргүүтэй төрийн байгууллагууд хамтран анх удаа улсын хэмжээнд “Дорноговь-Робот” тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдээр сурагчдын дунд зохион байгуулжээ. Ардуино робот, миниробот гэсэн хоёр төрлийн таван ангилалд болсон тус тэмцээнд Баян-Өлгий, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Булган, Хэнтий, Дорноговь аймгийн 35 багш, 7-10 дугаар ангийн 231 сурагч оролцсон байна. Тус аймаг 2017 оноос робот зохион бүтээх “Миниробот” тэмцээнийг зөвхөн аймгийнхаа хэмжээнд хийж ирснийгээ энэ жил улсын хэмжээнд нээлттэй зарласан нь энэ юм. Улмаар минироботын төрөлд шилдэг дизайн, шилдэг шийдэлтэй робот, ардуино роботын төрөлд уран жолоодлого, цагаан шугам дагагч, саадыг давагч робот гэсэн ангилалд шилдгүүдийг тодруулан шагнажээ. Тэмцээнд Сайншанд, Замын-Үүд сумын багачууд илт илүүрхсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.