images

Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу”-ны баяр боллоо

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-11-21


   Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу”-ны баяр уламжлал ёсоор өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Баярын үеэр эмнэг булгиулах, адууны зүс зүсэлгээний, сээр цохих тэмцээн, тайга нохой болон морины богино зайн уралдаан, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг морь" дууны тэмцээн, “Хийморь” гэрэл зургийн үзэсгэлэн, “Удамт монгол” морьтон хүүхдийн жагсаал, “Шургуу-2023”, “Сайхан морьтон хос” тэмцээн болжээ. Баярыг дотоодын 3000 гаруй жуулчин үзсэн байна. “Талын түмэн адуу”-ны баяр 2014 оноос эхлэн жил бүр болж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.