Хадны завсар хоёр жил "хавчуулагдсан" хонийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-06
Шотландын хойд хэсэгт орших Кромарти Ферт уулын 250 метрийн өндөр хадан цохион дунд гацан хоёр жил хэртэй болсон хонийг гаргаж авсан тухай “Guardian” сонин болон BBC телевиз мэдээлэв. Түүнийг сэлүүрт завиар зугаалж явсан Жиллиан Тернер хэмээх эр анх олж хараад буулгах гэж оролдсон ч чадаагүй байна. Ингээд дараа жил нь дахин тэр газраа ирэхэд нөгөө хонь мөн ганцаар байхыг үзээд түүнийг гарах гарцгүй болж гацсаныг мэджээ. Улмаар энэ хонины тухай цахим орчинд нийтэлснээр түүнийг аврахыг уриалсан хүмүүс нэгдэж эхэлсэн байна. Үүний дараа тэрбээр Шотландын Амьтан хамгаалах нийгэмлэг (SSPCA) болон уулын аврах албадад хандсан боловч тэдний хэн нь ч арга хэмжээ аваагүй аж. Уулын аврах албаныхан түүнийг цагдаа юм уу, гал сөнөөгчидтэй холбоо барихыг зөвлөсөн бол SSPCA байгууллага уг хонийг ямар нэгэн аюулд өртөөгүй гэсэн хариу хэлжээ. Эцэст нь ойролцоо амьдардаг таван фермер хонины түүхийг сонсоод түүнийг аврах ажилд туслахаар болсон байна. Ингээд тэд хүнд машин техник дайчлан ажиллаж Фионаг аюулгүй гаргаж аваад өөрсдийн ферм рүү аваачжээ. Улмаар хоёр жилийн хур ноосыг нь хяргаж авсан байна. Фиона хэмээх нэртэй болсон уг хонь малын хашаанд эрүүл саруул өсч байна. Фермийн эзэн Фионаг өөр ферм рүү зөөвөрлөж, хонин сүрэгт нийлүүлэх гэж байгаа тухайгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.