Японы ерөнхий сайдын дүрийг хиймэл оюун ухаан ашиглан хуурамчаар бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-06
Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбогдуулан тус улсын Засгийн газар ард иргэдээ хуурамч мэдээлэлд автахгүй байхыг уриалав. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Хироказү Мацүно өнөө өглөө хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Нийгмийг үймүүлж, бусдад хор хөнөөл учруулж болзошгүй, тэр байтугай гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул аливаа санаатай худал мэдээлэл нийтлэхээс зайлсхийхийг" хүмүүст уриалсан байна. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа 2.3 сая гаруй хандалт авчээ. Албаны хослол өмссөн ерөнхий сайд секс үг хэллэг хэлж байгаа мэт харагдах 3 минут 43 секундын энэхүү бичлэгт орон нутгийн хувийн “Ниппон” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн лого харагдаж байсан байна. Улмаар "Шуурхай мэдээ" гэж тодотгосон нь ерөнхий сайдын үгийг яаралтай шуурхай мэдээ болгон шууд дамжуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байжээ. Бичлэгийг бүтээсэн 20 гаруй насны залуу үүнийг хийхдээ хиймэл оюун ухаан ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч "Би зүгээр л зугаацах гэж хийсэн" гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.