images

Дуучин Тэйлор Свифт тэрбумтнуудын эгнээнд орлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-03


   Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргадаг “Bloomberg”-ийн тэрбумтны индекст Америкийн алдартай дуучин Тэйлор Свифт албан ёсоор орсон тухай “Bloomberg News” мэдээлэв. Түүний нийт хөрөнгийг 1.1 тэрбум доллар гэж тооцоолжээ. Түүнээс гадна дуучин бүсгүйг зөвхөн хөгжим, дуугаараа тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн анхны хүн гэж CNN мэдээлсэн байна. Бейонсэ, Рианна нар 2017, 2021 онд тэрбумтны эгнээнд орж байсан ч тэд зөвхөн дуучны карьераараа биш гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бизнесээрээ тэрбумтан болж байсан аж. Тэйлор Свифтийг тэрбумтнуудын эгнээнд ороход энэ оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл хийсэн "Eras Tour" тоглолт хамгийн их нөлөөлсөн байна. Түүний АНУ-ын 20 гаруй хотод хийсэн энэхүү аялан тоглолтын борлуулалтын орлого татвар төлөхөөс өмнө 2.2 тэрбум доллар болсон аж. Улмаар 2019 оноос хойш цомгийн борлуулалтаас олсон орлого 400 сая доллар, “YouTube” болон бусад эх сурвалжаас олсон орлого 120 сая доллар, зохиогчийн эрхийн орлого 80 сая доллар болжээ. Түүний хөрөнгө орлого ойрын ирээдүйд ч улам нэмэгдэх төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.