Малайзын хааны хатан төрөлхийн хүнд өвчтэй охиныг үрчилж авахаар болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Малайзын хааны хатан “гипертрихоз” буюу “хүн чонын синдром” өвчтэй хоёр настай охиныг үрчилж авахаар болсон тухайгаа мэдэгджээ. “Straits Times” сонины мэдээлснээр, Тунку Азиза хатан өнгөрсөн есдүгээр сард Саравак хотод санамсаргүй байдлаар танилцсан Мисклиен охины эцэг эхэд захидал илгээж, охиныг үрчилж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, сургалтын төлбөр, эмчилгээний зардал зэргээр туслах хүсэлтэй буйгаа хэлсэн байна. “Хүн чонын синдром” гэдэг нь хүний биеийн үс ургах ёсгүй хэсгээр битүү үс ургадаг ховор тохиолддог өвчин юм. Тус улсын хаанАбдулла, хатны хамт Саравак хотод айлчлах үеэрээ Мисклиен охинтой анх танилцаж, түүнд сэтгэлийн дэм өгч зоригжуулан хамт зургаа татуулжээ. Үүний дараахан хатан охины аав, ээжид дээрх утга бүхий захидал илгээж охиноо асран хүмүүжүүлэх ачааллыг хөнгөвчилж, тэдэнд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн аж. Охины ээж Тереза энэхүү захидлыг олон нийтийн сүлжээнд нийтэлж "Энэ бол нэр төрийн хэрэг. Охин минь үнэхээр азтай, бүх зүйл сайхан болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.