images

Германы ерөнхийлөгч Танзанийн ард түмнээс уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-03


   Германы Ерөнхийлөгч хуучин колони байсан Африкийн Танзани улсад айлчилж, колоничлолын үед тус улсад хүчирхийлэл, дарангуйлал үйлдэж байсанд уучлал гуйжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, тус улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Танзанид айлчилж "Би Германы Ерөнхийлөгчийн хувьд энд та бүхний өвөг дээдсийн эсрэг хийсэн хэргийн төлөө уучлал гуйж байна” гээд, өвөг дээсийнхээ хийж байсан үйлдлээс ичиж байгаагаа илэрхийлсэн байна. Танзани 1885-1918 он хүртэл 33 жил Германы эзэнт гүрний колони байсан юм. Ерөнхийлөгч Ф.Штайнмайерын айлчилсан Танзанийн өмнөд нутаг нь 1905-1907 оны хооронд Германы колоничлолын эсрэг гарсан бослогоын төв ажээ. Тухайн үед германчууд бослогод оролцсон иргэдийг хайр найргүй нухчин дарсан байна. Энэ тухай BBC телевиз "1900-аад оны колоничлолын эсрэг бослогын үеэр 300 мянган танзаничууд амь үрэгдсэн" гэж мэдээлэв. Тухайн үед бослогыг удирдсан хэргээр цаазлагдсан Сонгеа Мбаногийн үр хойчистой Ф.Штайнмайер уулзаж “Германы Засгийн газар талийгаачийн шарилыг олоход хүчин чармайлт гаргана” гэж амласан байна. Мөн тэрбээр Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассанд хандан тус улсаас хууль бусаар авсан соёлын үнэт зүйлсийг буцаан олгоход хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна. Өмнө нь 2021 онд Герман улс мөн хуучин колони байсан Африкийн Намиби улсад хядлага үйлдсэндээ албан ёсоор уучлалт гуйсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.