images

Колумбын их сургуулийн оюутнууд Хиллари Клинтоны хичээлийг хаяж гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


   Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлтэй дайтаж буй Израилийг эсэргүүцсэн АНУ-ын Колумбын их сургуулийн оюутнууд хичээлийн үеэр эсэргүүцлээ илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн декан Керен Жарчи Мило нар "Энх тайвны үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр 300 гаруй оюутанд хичээл зааж байх үед 30 оюутан эсэргүүцэл илэрхийлж хичээлээ орхин гарсан байна. Ийн эсэргүүцэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн ойролцоох ачааны машины дэлгэцэн дээр “Колумбын их сургуулийн еврейн эсрэг үзэлтнүүд” гэсэн тайлбар бүхий оюутнуудын зургийг зөвшөөрөлгүйгээр байрлуулсан байв. Тэд бол ХАМАС болон Израилийн хооронд болж байсан дайны үеэр Израилийг шүүмжилж байсан бүлгийн гишүүн оюутнууд байжээ. Ийнхүү жагсагчид оюутнуудыг олон нийтийн өмнө доромжилж, зөвшөөрөлгүйгээр нэр төрд нь халдахад сургуулийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжилж, эсэргүүцэл илэрхийлсэн нь энэ аж. Улмаар тэд “Нийтлэгдсэн зургуудыг зөвхөн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнууд ашигладаг хувийн, хаалттай платформ дээрээс авсан байнагээдСургуулийн зүгээс хүчирхийлэлд автаад буй оюутнуудад нэн даруй хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байнагэжээ. Энэ талаар сургуулийн зүгээс “Ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.