images

III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд зориулан хийсэн сандлуудыг дуудлага худалдаагаар борлуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


   Өнгөрсөн тавдугаар сард III Чарльзын хаан ширээнд залрах ёслолд зориулан тусгайлан хийсэн дөрвөн сандал Лондонд болсон дуудлага худалдаагаар 32 мянган паундаар зарагдсан тухай ВВС агентлаг мэдээлэв. Энэхүү үнэ нь дуудлага худалдааны компанийн таамаглаж байсан 4000 паунд гэж тооцоолсон үнээс хол давсан байна. Эдгээр сандлуудыг хаан ширээнд залах ёслолд хүрэлцэн ирсэн хааны гэр бүл, зочдод зориулан 100 ширхэгийг хийсэн байна. Цэнхэр хилэн бүрээсэн дээр хаад, хатдын бэлгэдлийг сийлсэн эрхэмсэг загвартай бөгөөд тухайн үед ханхүү Уильям болон түүний эхнэр, хунтайж Харри, хунтайж Эдвард нар энэ сандалд сууж байжээ. Худалдаанаас олсон орлогыг орон гэргүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг дэмжих дөрвөн буяны байгууллагад хандивлах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.