images

Сан Диего хотын нэгэн харш 44 сая доллароор зарагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


  АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотын далайн эрэг дээр байрлах нэгэн харш саяхан 44.1 сая доллараар зарагдсан тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Энэ нь тус хотын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний хамгийн өндөр дүн болсон ажээ. Ийм өндөр үнэтэй харшийг хэн худалдаж авсан нь тодорхойгүй байна. Тус харшийг 1950-аад онд үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Чарльз Э.Тоберман барьсан бөгөөд тэрбээр мөн Холливүүдийн томоохон дурсгалт газруудыг барьж байжээ. Эзэмшил газрын нийт хэмжээ 1 акр бөгөөд байшин нь 8 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөтэй. Мөн тусдаа зочны өрөө, теннисний талбай, усан сан зэрэг байгууламжуудтай аж. Тус харшид Э.Тоберманы гэр бүл хэдэн үеэрээ амьдарсаар ирсэн ч саяхан гэр бүл салж, байшингаа заржээ. Уг байрыг эзэмшиж байсан Тоберманы ач Вэнди Флетчер Дайер хэлэхдээ "Бид олон арван жилийн турш энд сайхан дурсамж бүтээсэн. Гэсэн хэдий ч байшингаа засварлахад маш их мөнгө хэрэгтэй болж, мөн дүү нар маань бүгд тусдаа гарч, өөрсдийн амьдралаар амьдрах болсон тул байраа зарахаар шийдсэн" гэжээ. Энэхүү харш байрладаг Дель Мар нь Сан Диегогийн баян чинээлэг хүмүүс олноор аж төрдөг газар. 2020 онд Билл Гэйтс эхнэрийнхээ хамт 43 сая доллараар энд харш худалдаж авч байсан аж. WSJ сонины мэдээлснээр энэ удаад өндөр үнээр зарагдсан харш нь гурван жилийн өмнө Билл Гэйтс, Мелинда Гэйтс нарын худалдаж авсан байрнаас холгүй байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.