images

Энэтхэг, Тайвань жуулчид Тайландад визгүй зорчино

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-01


   Тайланд улс аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд Энэтхэг, Тайваний жуулчдад визгүй зорчихыг зөвшөөрчээ. Тус улсын ерөнхий сайд Тета Тависин Энэтхэг, Тайваний жуулчдад энэ сарын 10-наас  ирэх оны тавдугаар сар хүртэл 6 сарын хугацаанд 30 хоног визгүй зорчих боломж олгож байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл тус улсад 1.2 сая энэтхэг жуулчин иржээ. 2019 онд буюу COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө Тайландад ирсэн гадаадын жуулчдын тоо жилд 40 сая хүрч байсан бол 2021 онд 430 мянга болж буурчээ. Харин өнгөрсөн жилээс жуулчдын тоо өсч 22 сая орчим болсны үр дүнд 927.5 тэрбум бат (ойролцоогоор 34 сая доллар)-ын эдийн засгийн үр өгөөж өгсөн байна. Ирэх жил бүр 28 саяас дээш жуулчин хүлээж авахаар зорьж байна. Тус улсын аялал жуулчлалын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд засгийн газар экспорт буурч байгаа энэ үед эдийн засгаа сэргээхийн тулд жуулчдыг татахаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Мөн оросын жуулчдын оршин суух өдрийн тоог 30 хоног байсныг 90 хоног болгон нэмэгдүүлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.