images

Говь-Алтайчууд ургийн бичиг хөтөлдөг болохыг зорьж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-08


     Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Өрх бүрт соёлыг түгээе” аяныг аймгийн хэмжээнд хийжээ. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн аян 5000 гаруй хүнд хүрсэн байна. Тэгвэл тус аймаг ургийн бичиг яаж хөтлөх соёл сургахаар энэ талаар хичээл заах “Өрхөөр айлчлагч” 133 сургагч багш бэлтгэжээ. Тэд эхлээд аймаг, дараа нь сумдаар явж ургийн бичгийн ач холбогдол, хөтлөх аргыг таниулах юм. Энэ ажлын үр дүнд аймгаараа угийн бичиг хөтөлдөг болохыг зорьж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.