images

Арабын Нэгдсэн Эмират: “Sharjah 2023” олон улсын номын үзэсгэлэн болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-30


   Ойрх Дорнодын хамгийн том номын баяр болох Sharjah 2023” олон улсын номын үзэсгэлэн Арабын Нэгдсэн Эмират улсын "Шаржа Экспо" төвд 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 12-ныг дуустал үргэлжилнэ. 1982 онд анхлан зохион байгуулагдсанаас хойш эдүгээ 42 дахь жилдээ болж буй номын үзэсгэлэнд 108 орны 2000 гаруй хэвлэлийн газар оролцох аж. Тус үзэсгэлэнгийн энэ жилийн зочин орноор Өмнөд Солонгос улс уригджээ. Улмаар тус улсын алдартай зохиолчдын шилмэл бүтээлийн антологийг Арабын ертөнцөд анх удаа толилуулах аж. Шаржа бол Арабын Нэгдсэн Эмират улсыг бүрдүүлдэг долоон том эмиратын нэг, Арабын ертөнцийн соёл, урлагийн төв гэж тооцогддог бөгөөд 2014 онд "Лалын соёлын нийслэл", 2019 онд "ЮНЕСКО-гийн дэлхийн номын нийслэл"-ээр сонгогдож байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.