“Google” компани Вьетнамд мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
“Google” компани Вьетнамд дижитал мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор ирэх оны эцэс хүртэл орон нутгийн 40 мянган хүнд сургалт явуулна. Тус улсын “VN Express” агентлагийн мэдээлснээр “Google” компани хоёр хоногийн өмнө Вьетнамын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас зохион байгуулсан "Олон улсын инновацийн үзэсгэлэн"-д оролцох үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Ирэх оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулагдах уг сургалт нь мэдээллийн технологийн дэмжлэг, мэдээллийн шинжилгээ, төслийн менежмент, дижитал маркетинг, цахим худалдаа зэрэг найман чиглэлээр явагдах ажээ. Сургалт дууссаны дараа тэд “Google”-ээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн гэрчилгээ авна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.