images

"Язгуурын таван шүтээн” Дүрслэх урлагийн музейд 

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     “Соёлын бүтээлч сар” аяны өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс зургаан өдрийн турш “Язгуурын таван шүтээн” нэртэй үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд гарахаар болжээ. Мөн энэ үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох түүх, соёлын хосгүй үнэт өв Язгуурын таван бурхныг анх удаа нэг газар байршуулснаараа онцлог юм. Язгуурын таван бурхан нь 1965 оныг хүртэл Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байгаад Дүрслэх урлагийн музей анх байгуулагдахад дөрвөн бурхныг шилжүүлж байжээ. Өндөр гэгээн Занабазар очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхан болох “Үл хөдлөгч”, “Эрдэнэ үүсгэгч”, “Цаглашгүй гэрэлт”, “Үйл бүтээгч”, “Машид гийгүүлэн зохиогч” бурхдыг бүтээхдээ бурхан урлалын түвшнийг урьд өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.