Хятад: Ээжийгээ үүрч яваа ах дүү хоёрын бичлэг цахим орчинд олны талархал хүлээв
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
Хятадад өндөр настай ээжийгээ том хулсан сагсанд суулган үүрч яваа ах дүү хоёрын дүрс бичлэг цахим орчинд түгж маш олон хандалт авчээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр тус улсын баруун өмнөд хэсэгт орших Чунжин хотын иргэн ах дүү 58 настай Чен Чуан болон 55 настай Чен Ли нар 89 настай ээжийгээ эмнэлэг рүү авч явж буй нь тэр байсан ажээ. Тэд ээжийгээ ийн үүрч явсан шалтгаанаа “Ээж нь машин унаанд суухаар толгой нь эргэж бөөлждөг” хэмээн тайлбарласан байна. Өмнө нь тэд эмнэлэгт хүргэхдээ шууд ээлжлэн үүрч хүргэдэг байсан бөгөөд сагсанд суулган үүрч явах нь илүү тав тухтай гэж үзээд ийн үүрч яваагаа хэлжээ. Тэд өөр хотод олон жил ажиллаж байгаад өнгөрсөн жил төрсөн нутагтаа ирж ээжийгээ асрахын хажуугаар гоймонгийн гуанз нээн ажиллуулах болсон байна. Чен Лигийн эхнэр “Бид эцэг эхээ асарч тойлох үүрэгтэй" гээд "Биднийг бага залуу байхад ээж маань бидэнд бүхнээ зориулсан. Одоо бид эхийгээ асрах ёстой” гэжээ. Энэхүү бичлэгийг цахим орчинд гурван сая гаруй хүн үзэж, 1.4 сая лайк дарж, 60 мянган хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.