images

Канадын Дээд шүүхийг анх удаа эмэгтэй хүн толгойлно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-30


   Канад улсын Альберта мужийн ерөнхий шүүгч Мэри Морроу хэмээх эмэгтэй шүүгчийг тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоор болсон байна. Ингэснээр Дээд шүүхийн есөн шүүгчийн тав нь эмэгтэй шүүгч болж байгаа нь тус улсын Дээд шүүхийн 148 жилийн түүхэнд эмэгтэй шүүгчид олонх болсон анхны тохиолдол боллоо гэж гадаадын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд ч ховор тохиолдол юм. АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгчийн дөрөв нь эмэгтэй, Японд 11 шүүгчийн хоёр нь эмэгтэй, Өмнөд Солонгост 14 шүүгчийн ​​гурав нь эмэгтэй шүүгч байдаг аж. Тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Браун өнгөрсөн зургадугаар сард АНУ-д айлчлах үеэрээ согтуугаар хүмүүстэй хэрүүл маргаан дэгдээсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж өөрөө сайн дураараа огцорсон байна. Ерөнхий шүүгч болсон Мэри Морроу нь Альбертагийн их сургуулийн хуулийн ангийг дүүргээд Эдмонтон хотод хуулийн чиглэлээр ажиллаж эхэлжээ. Улмаар 1994 онд Альберта мужийн шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2017 онд мужийн шүүхийн анхны эмэгтэй ерөнхий шүүгч болжээ. Тус улсын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Жон Стефаник “М.Морроуг Дээд шүүхийн шүүгчээр томилохоор болсон нь жендэрийн тэгш байдлыг хангахад чухал алхам боллоо” гэж хэлсэн байна. М.Морроу “Хууль зүйн салбарт хүйсийн саад тотгор арилж, эмэгтэйчүүдийн шударга ёсны хүртээмж сайжирч байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.