Европ даяар өчигдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжив
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
Германы “Süddeutsche Zeitung” сонины мэдээлснээр, Европт энэ сарын 29 буюу өчигдрөөс эхлэн зуны цагийн хуваарийг халж өвлийн цагийн хуваарьт шилжсэн байна. 1996 оноос хойш Европын холбоо гуравдугаар сарын сүүлийн ням гарагт зуны цагийн хуваарийг эхлүүлж, аравдугаар сарын сүүлийн ням гарагт дуусгавар болгодог уламжлал тогтжээ. Иймээс ирэх оны гуравдугаар сарын 27-ны өдөр өвлийн цагийн хуваариас зуны цагийн хуваарьт шилжинэ. Энэ тогтолцоог дэлхийн 70 гаруй оронд эрчим хүч хэмнэх, байгалийн гэрлийг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ нь анх 1973 онд газрын тосны хямралын үеэр хэрэгжих болсон бөгөөд 1980 оноос хойш Герман зэрэг Европын ихэнх орон хэрэгжүүлэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.