images

“National geographic” сувгаар Монголыг сурталчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-08


     Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өчигдөр боллоо. Тус хурлаар 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан уриа үгийг тодорхойлох, мөн жуулчид хүлээн авахад Монголын авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн “Discovery”, “National geographic” зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах тухай маркетингийн төлөвлөгөөндөө тусгасан байна. Хурлын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын зочид буудлуудын холбоо, “Хүннү эйр” ХХК-ийн удирдлагууд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зам тээвэр дэд бүтцийг сайжруулах болон НӨАТ-ын талаар саналаа хэллээ. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанли боловсруулан олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.