ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан иргэдийг суллахад Катар улс зуучилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-27
Палестины ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллахад зуучилж буй Катар улс хэрвээ хоёр тал байлдааны ажиллагаагаа зогсоовол барьцаалагдсан хүмүүсийг даруй суллах боломжтой гэж мэдэгджээ. Зуучлах хэлэлцээг удирдаж буй Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед Аль Хулайфи 26-ны өдөр Британийн “Sky News” телевизэд өгсөн ярилцлагадаа "Зуучлагч үүргээ хамгийн сайн гүйцэтгэхэд "талууд түр тайвшрах" хэрэгтэй байна” гээд дээрх үгийг хэлсэн байна. "Талуудтай сайн ойлголцож, эерэг санаа дэвшүүлж ойлгуулахад тодорхой хугацаа хэрэгтэй" гээд үүний төлөө хичээн ажиллаж буйгаа дурдан байлдааны ажиллагааг зогсоох нь барьцаалагдсан хүмүүсийг суллах урьдчилсан нөхцөл гэдгийг онцолсон байна. Улмаар "Хүчирхийлэл газар авч, бөмбөгдөлтүүд өдөр бүр үргэлжилж байгаа тул бидний үүрэг даалгавар улам хэцүү болж байна" гэсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр хэлэлцээг амжилттай дуусгах боломжийн талаар "Бид итгэл найдвартай хэвээр байгаа бөгөөд ойрын хэдэн өдөр зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.