images

Европын Холбооны орнуудын удирдагчид уулзаж тулгамдсан асуудлууд хэлэлцэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Европын Холбооны 27 орны удирдагчид өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо цугларч, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украиныг асуудал, хууль бус цагаачлалын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлыг голлон хэлэлцэх уулзалтын эхний өдөр удирдагчид Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас энгийн иргэдийн амь нас эрсдэж байгаа Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх арга замыг хэлэлцэх төлөвтэй байна. Өмнө нь энэ сарын 23-ны өдөр болсон Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Борреллийн санал болгосон хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоох асуудлын талаар улс орнууд ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй ажээ. Мөн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Украины аюулгүй байдлыг хангах урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэх юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг даргалагч Чарльз Мишель уулзалтын өмнө улс бүрийн удирдагчдад илгээсэн захидалдаа "Цэргийн тусламжийн хүргэлтийг түргэтгэх, Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг урагшлуулах, дипломат дэмжлэгийг бэхжүүлэх" талаар хэлэлцэнэ гэж тайлбарлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.