images

Орос Украин хоёр улс нууц хэлэлцээ хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Дайны байдалд байгаа Украин, Орос хоёр улс хоригдол солилцох, амиа алдсан цэргүүдийн цогцсыг солилцох, Хар тэнгисийн боомтоор хөлөг онгоц нэвтрүүлэх, Орос руу хүчээр авч одсон украины хүүхдүүдийг буцаах зэрэг хүмүүнлэгийн асуудлаар хөшигний ард хэлэлцээ хийж байгаа тухай "Washington Post" сонин мэдээлэв. Ихэнх тохиолдолд ийм хэлэлцээг хоёр орны төлөөлөгчид шууд нүүр тулан уулзах, утсаар ярих зэргээр хийдэг бөгөөд энэ удаагийн нүүр тулсан яриа хэлэлцээг Турк улсын нийслэл Истанбулд хийх гэж байгаа аж. Хэлэлцээрийг мөн зуучлагчаар дамжуулан явуулдаг. Зуучлагч орнуудад Катар, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Саудын Араб, Ватикан, Олон улсын Улаан загалмайн хороо зэргийг нэрлэж байна. Хоёр улс хамгийн сүүлд долдугаар сард тус бүр 45 хоригдол солилцжээ. Энэ удаагийн нууц хэлэлцээг хоёр улс олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэхийг хүсэхгүй байна гэж тус сонин мэдээлжээ.

Эх сурвалж: "Yonhap news" агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.