Бритни Спирс дурсамж номдоо кинонд тоглож байсан тухайгаа өгүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-25
Поп од Бритни Спирс Холливүүдийн шилдэг романтик кинонуудын нэг гэгддэг "Notebook" киноны гол дүрд тоглохоор сонгогдож байсан ажээ. Энэ тухай тэрбээр удахгүй хэвлэгдэх дурсамж номондоо дурдсан байна. Британийн “Daily Mail” сонин тус киноны менежер Мэттью Барригаас авсан Спирсийн 2002 оны киноны пробонд орж байсан бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгт тухайн үед 21 настай байсан Спирс киноны гол дүрийн эмэгтэй Аллигийн гунигтай дүрийг гайхам сайхан гүйцэтгэж байсан байна. Энэ тухай менежер Барри “Daily Mail”-д өгсөн ярилцлагадаа Спирсийн сэтгэл хөдөлгөм гайхалтай үзүүлбэр нь кино бүтээгчдэд таалагдсан бөгөөд Рэйчел МакАдамс гарч ирэх хүртэл түүнийг тоглуулахаар шийдсэн байсан тухай өгүүлжээ. Тэрбээр "Бритнигийн үзүүлбэр зүгээр ч нэг сайн биш, гайхалтай байсан" гэжээ. Хамт шалгаруулалтад орсон Скарлетт Йоханссон, Клэр Дэйнс, Эми Адамс, Мэнди Мур нарын нэрийг дурдаад Спирс тэднээс хавьгүй илүү байсныг онцолсон байна. Улмаар Спирс болон тухайн үед олонд танигдаагүй байсан жүжигчин МакАдамс хоёрын хооронд эцсийн шалгаруулалт болж МакАдамсыг сонгосон гэдгээ хэлжээ. 1940-өөд оны үйл явдал, залуусын насан туршийн хайрын түүхийг өгүүлсэн уг кино гарсан даруйдаа олны талархал хүлээж, гол дүрд тоглосон Райан Гослинг, Рэйчел МакАдамс нар ч алдрын зэрэгт хүрчээ. Бритни Спирс дурсамж номондоо “Тус киноны сонгон шалгаруулалтанд тэнцээгүй нь харин ч завшаантай хэрэг. Хэрэв тэнцсэн бол одоо цомог дээрээ ажиллах биш 1940-өөд оны өв залгамжлагч шиг өдөр шөнөгүй жүжиглэх байсан байх” хэмээн хошигножээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.