Йорданы хатан Раниа Абдулла барууны орнуудыг шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-25
Йорданы хатан Раниа Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хоорондох дайнд хоёрдмол стандарт үзүүлж байна гэж барууны орнуудыг шүүмжилжээ. Тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Аравдугаар сарын 7-нд болсон хэрэг явдлын үеэр олон улсын хамтын нийгэмлэгүүд Израилийн талд зогсож, халдлагыг буруушаасан. Гэтэл сүүлийн хоёр долоо хоногийн турш тэд чимээгүй байдалд орлоо” гэв. Улмаар “Бүхэл бүтэн гэр бүлийг буудаж хөнөөх нь буруу, харин бөмбөгдөж устгах нь зүгээр гэж ойлгогдохоор хоёрдмол утгаар хандаж байгаа нь Арабын ертөнцийг цочирдуулж байна” гэжээ. Мөн тэрбээр Израиль улс Газын зурвасыг ялгаварлан бөмбөгдөж байгаа ч олон улсын удирдагчид гал зогсоохыг уриалахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Загварлаг байдлаараа "Ойрхи Дорнодын Диана гүнж" гэгддэг Раниа хатан 1993 онд тухайн үеийн ханхүү II Абдуллатай гэрлэжээ. Хүн амын дийлэнх хувийг суннит лалын шашинтнууд эзэлдэг Йордан нь Израиль, Палестин, Саудын Араб, Ирак, Сиритэй хиллэдэг бөгөөд Палестины олон иргэд тэнд оршин суудаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.