images

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оноох ял дэлхийн улс орнуудад ямар байдаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-25


   “Жессикагийн хууль”-ийг санаачлагч АНУ-ын Флорида муж нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж ял эдлээд суллагдсан хүмүүсийн оршин суух газрыг сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай зэрэг хүүхэд ихээр төвлөрсөн газраас 300 метрээс хол байхаар хязгаарладаг аж. Мөн тус улсын 30 орчим муж ижил төстэй системийг нэвтрүүлсэн байна. Улмаар Невада, Жоржиа, Оклахома, Өмнөд Каролина, Юта зэрэг АНУ-ын зарим мужууд, түүнчлэн Канад, Франц, Их Британи, Герман, Австри зэрэг орнуудад шүүх оршин суух газрыг шууд зааж өгдөг тохиолдол байдаг. АНУ-ын Миссури мужид мөн ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг Хэллоуины баярын өдрийн оройн 17 цагаас 22:30 цаг хүртэл гэрээсээ гарахыг хориглодог бөгөөд улмаар орц болон гадна хонгилын гэрлийг унтрааж, үүдэн дээрээ “Энд чихэр өгөхгүй” гэсэн бичиг өлгөх ёстой байхаар хуулиар зохицуулж тогтмол хяналт шалгалт хийдэг аж. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох шийтгэл улс орон бүрт янз бүр байна. Тухайлбал, Өмнөд Солонгост хамгийн багадаа 5 жил, дээд тал нь бүх насаар нь хорих ял оноодог бол Флорида зэрэг АНУ-ын зургаан мужид доод тал нь 25 жил, дээд тал нь цаазаар авах ялтай, мөн Францад 15-аас доош насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд доод тал нь 20 жилийн хорих ял оноодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.